Үйл явдал
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН 26 ДАХЬ ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
13 цаг 14 мин

МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН 26 ДАХЬ ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025 оны 4 сарын 18-ны өдөр Бизнесийн үндсэн сургалтын 26 дахь төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалт нь жижиг дунд аж ахуйн нэгжийн менежментийг богино хугацаанд сайжруулах зорилготойгоор байгууллагын дээд болон дунд шатны удирдлагуудыг хамруулдаг билээ.

Тус сургалтад менежментийн үндсэн 4 сэдэв болох стратегийн менежмент, хүний нөөцийн менежмент, маркетинг, санхүүгийн удирдлагаас гадна япон маягийн менежмент, кайзэн 5S сэдвийн хичээлүүдийг судалдаг юм. Мөн удирдлагын ангид компанийн засаглалыг сайжруулах зорилготойгоор комплаенс сэдвийг суралцдаг. Энэ удаагийн үндсэн сургалтыг нийт 29 компанийн захирал, 28 менежер амжилттай төгсөж гэрчилгээгээ гардан авлаа.Удирдлагын ангийн 26 дахь элсэлт

Менежерийн ангийн 26 дахь элсэлт

Сургалтыг арвин туршлагатай япон болон монгол багш нар онол, практик хослуулан зааж, багаар ажиллах, илтгэл тавих, хоорондоо туршлага солилцох хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулагдлаа.  Түүнчлэн тус сургалтын бас нэг давуу тал нь суралцагчид хоорондоо дотно танилцаж, нэтворкоо тэлэх, бизнесээ өргөжүүлэх боломжийг олж авч чаддаг билээ.

Суралцагчдаас “Маш өгөөжтэй байлаа”, “Шууд ажилдаа хэрэгжүүлэх боломжтой практик аргачлалд суралцлаа”, “Компанийнхаа стратегийг дахин тодорхойллоо”, “Хүний нөөцийн талаар нэгдсэн цогц мэдээлэлтэй болсон”,  “Санхүү шинжилгээ, бизнес төлөвлөлт, ашгийн хэлбэлзэл тооцоолол, хөрөнгө оруулалтын шинжилгээг компанидаа шууд нэвтрүүлж, хэрэгжүүлнэ”, “Бүгдийг байгууллага дээрээ хэрэгжүүлэх боломжтой” гэсэн эерэг сэтгэгдлүүд ирсэн юм.

Нийт төгсөгчдөдөө суралцсан зүйлсээ ажил болон амьдралдаа хэрэгжүүлж үр дүн гаргахыг хүсье.

Манай дараагийн бизнесийн үндсэн сургалт 9 сард зохион байгуулагдах бөгөөд бүртгэл нь 7 сарын дундуур эхлэх тул та бүхэн идэвхтэй хамрагдаарай.