Энэ удаагийн дадлага сургалт нь 3-р сарын 2-15-ны хооронд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж байгаа ба манай төвийн бизнесийн үндсэн сургалтын үе үеийн төгсөгчдийн төлөөлөл болон үндэсний сургагч багш нарын төлөөлөл хамрагдаж байна. Суралцагчид маань Япон компаниудаас туршлага судлах төдийгүй жил бүр Токио хотод уламжлал ёсоор зохион байгуулагддаг Азийн хамгийн том хүнсний үзэсгэлэн болох FOODEX JAPAN 2025-тай танилцах юм.
Тус сургалтын хүрээнд олон улсын үзэсгэлэнд улс орнууд хэрхэн амжилттай оролцож буйг, мөн бараа бүтээгдэхүүнийхээ маркетингийг хэрхэн үр дүнтэй явуулдгийг бодитоор үзэж танилцан, олон улсын бизнесийн түнш эрэлхийлэх, харилцаа тогтоох чадварт суралцана гэдэгт итгэлтэй байна.
Сургалтад хамрагдаж буй нийт төгсөгчдөдөө амжилт хүсье.
Сургалтын олон нийтэд нээлттэй тайлан 4 сарын 4-ний өдөр зохион байгуулагдах тул сонирхож буй хүн бүхнийг Монгол-Японы төвд хүрэлцэн ирэхийг урьж байна.
FOODEX JAPAN 2025-ын албан ёсны цахим хуудсаар зочилж тус үзэсгэлэнгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
https://www.jma.or.jp/foodex/en/