Үйл явдал
МОНОС ХҮНС ХХК-Д ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2024-12-10

Монгол-Японы төвөөс 2024 оны 12 сарын 3-ны өдөр Монос Хүнс ХХК-ийн хамт олны хүсэлтийн дагуу Үйлдвэрлэлийн удирдлага сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг ЖАЙКА-ийн мэргэжилтэн, Панасоник оперэйшнл ХК-ийн үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хэлтсийн ахлах Такаясү Мицүхарү багш удирдан явууллаа. 

Сургалтыг дамжлагын сайжруулалт, нүдэнд харагдахуйц байлгах, 5S хөдөлгөөн, түүнийг хэрэгжүүлэх гэсэн сэдвийн дагуу дунд шатны удирдлагууд зориулан зохион байгуулсан юм. 

Монос Хүнс компанийн хувьд 5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх зорилго, төлөвлөгөөг баталж, ажлын байран дээрх сайжруулах зүйлсийнхээ зураг авалтыг хийж, зарим албадын хувьд аль хэдийн 5S-ийн Сэйри(ангилах), Сэйтон(цэгцлэх)-г хэрэгжүүлж эхэлсэн байсан бөгөөд 5S-н хорооны гишүүдийн хувьд багаараа ойголтоо нэгтгэж, кайзэн санал гаргаж байсан юм. Түүнчлэн 5S-г зөвхөн сошиалаар дамжуулан мэдээлэл түгээж байсан болохоор илүү нүдэнд харагдахуйц болгох шаардлагатай гэдгийг ойлгосноо сургалтын төгсгөлд суралцагчид онцолж байлаа. 

Нийгмийн эрүүл мэндийн төлөө эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй Монос Хүнс ХХК-ийн хамт олондоо 5S хөдөлгөөнийг тасралтгүй хэрэгжүүлж, үлгэр жишээ манлайлах үйлдвэр болохыг хүсье.