БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА ахисан түвшний сургалтын бүртгэл эхэллээ
2024-11-07

ТА БҮХЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ ЧАДВАРААС ГАДНА ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙГЭЭР, ЧАНАРЫН ӨНДӨР ТҮВШИНД  БАГА ЗАРДЛААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХ АРГА ТЕХНОЛОГИД СУРАЛЦАХЫГ ХҮСВЭЛ "ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА" СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДААРАЙ.

1. Сургалтын товч агуулга:

Үйлдвэрлэлийн салбарын удирдах албан тушаалтнууд эсвэл менежерүүд QCD (Quality, Cost, Delivery)-ийн менежментийн үндсийг сурч, ажлын үр ашгийг дээшлүүлэх, манлайлагчийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж, өөрийн үйлдвэрт хэрэгжүүлж, өндөр чанар, бүтээмжтэй үйлдвэрлэл явуулах арга барилд суралцана.

2. Хичээллэх хэлбэр: Зөвхөн танхимаар хичээллэнэ.

3. Хичээллэх өдөр, цаг: 2024.12.02-12.06 (Даваа-Баасан),  09:00-13:30

4. Хамрагдах хүн: Үйлдвэрлэлийн салбарын удирдах албан тушаалтнууд болон менежерүүд

5. Сургалтын төлбөр: 280,000 төгрөг

Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

6. Хичээл заах багш: Такаясү Мицүхарү

Малайз, Тайланд, Хятад, Вьетнам, Индонез улсуудад Үйлдвэрлэлийн сургалт, зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Ажлын туршлага:

  • 2016-2021 онд “Панасоник корпораци”-ийн Гадаад дахь үйлдвэрлэлийн хүний ​​нөөцийн хөгжил хариуцсан менежер
  • 2012-2016 онд “Panasonic System Networks” ХХК-д “Office Products Global” Үйлдвэрлэлийн хэлтсийн менежерээс хэлтсийн дарга,
  • 2002-2012 онд “Panasonic System Networks” ХХК-д Механизм хөгжүүлэх багийн ахлахаас хэлтсийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан.
  • 1998-2002 онд Панасоник корпорацийн Малайз дахь салбар, R&D төвийн механизмын хэлтсийн даргаар ажиллаж байсан.
  • 1987-1998 онд “Кюүшү Мацүшита Дэнки” ХХК-д Мэдээллийн тоног төхөөрөмж шинэ бүтээгдэхүүний загвар, үйлдвэрийн технологийн хэлтэст ажиллаж байсан туршлагатай.

7. Сургалтын хөтөлбөр:

Өдөр

Агуулга

12 сарын 2
/ Даваа /

- Сургалтын агуулга, багшийн танилцуулга

- Үйлдвэрлэлийн удирдлагын тухай

- Дамжлагын сайжруулалт

12 сарын 3
/ Мягмар /

-Дамжлагын сайжруулалт

- Чанарын удирдлага

 

12 сарын 4
/ Лхагва /

- Аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент

-“5S хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх нь

 

12 сарын 5
/ Пүрэв /

- Менежментийн ур чадварыг сайжруулах

12 сарын 6
/ Баасан /

- Хүний нөөцийн сургалт, хөгжил

- Багийн илтгэл, асуулт хариулт

 

*Хичээлийн хуваарьт өөрчлөлт орох магадлалтай

8. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

9. Бүртгэл:

1. Бүртгэлийн хугацаа: 2024.11.6 (Лхагва) – 2024.11.28 (Пүрэв)  09:00-18:00

   ※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

2. Бүртгүүлэх: Та доорх холбоосоор орж цахимаар бүртгүүлнэ үү.

https://forms.office.com/r/fBDjVd34Ua?origin=lprLink

10.Холбоо барих:

 Утас:   7511-0879 (Ext.3), 8063-0879

Цахим шуудан: business@japan-center.edu.mn