МЭДЭЭЛЭЛ
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА!
2024-10-18

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА!

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Бизнесийн хамтын хамтын ажиллагааны тасагт түр орон тооны ажилтан 1 хүн шалгаруулж авна.

Гүйцэтгэх үүрэг:

Бизнесийн хамтын хамтын ажиллагааны үйл ажиллагаа

Албан бичиг, гэрээ санамж бичиг боловсруулах, орчуулах зэрэг

Тавигдах шаардлага:

1. Дээд боловсролтой байх

2. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 болон N2 түвшин, түүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх /Жич: J-TEST, NAT TEST-ийн сертификаттай байж болно./

3. Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх

4. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх

5. Багаар ажиллах чадвартай байх

6. Харилцааны соёл, ёс зүйтэй байх

7. Цаг баримталдаг байх

Бүрдүүлэх материал:

1. Төрийн албан хаагчийн анкет

2. Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар

3. Иргэний үнэмлэхийн хуулбар

4. Ажил байдлын тодорхойлолт

5. Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадалгаа

/Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх /

Материал хүлээн авах хугацаа:

2024 оны 10-р сарын 16-ны өдрөөс 10-р сарын 31-ний өдрийн 09:00-18:00 цаг хүртэл

Материал хүлээн авах газар:

Монгол-Японы төвийн хүлээн авах

Лавлах утас:

7511-0879 /Дотуур дугаар-3/

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв