МЭДЭЭЛЭЛ
Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 30 дахь удаагийн тэмцээн зарлагдлаа!
2024-09-09

Япон Улсын Элчин Сайдын Яам, Монголын Япон Хэлний Багш нарын холбоо, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Ази судлалын салбар, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төв, Япон сангаас хамтран “Сургууль хоорондын 30 дэх удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ийг А.“Их дээд сургуулийн оюутан” болон Б.“10-12 дугаар ангийн сурагч” гэсэн 2 ангиллaaр зохион байгуулна.

Энэ уралдаан нь сургуулиудын хооронд явагдах ба нэг сургуулиас 3 хүртэлх оролцогчийг нэр дэвшүүлэх боломжтой. 1 дүгээр шатанд /зохион бичлэг/ сургууль тус бүрээс нэр дэвшүүлсэн оролцогчдоос зөвхөн 1 сурагч, оюутныг шалгаруулна. 2 дугаар шатанд /ярилцлагын шалгаруулалт/ ангилал тус бүрт 10 сургуулийн төлөөлөл болох 10 оролцогчийг шалгаруулах ба эдгээр оролцогчид 3 дугаар шатанд оролцох эрхтэй болох юм. Бүртгүүлсэн сургуулийн тооноос хамааран нэг сургуулиас өөр салбарын хэд хэдэн суралцагч оролцох тохиолдол гарч болно.

   Ангилал тус бүрд 1-3 дугаар байр, тусгай байр эзэлсэн оролцогчдод Японы Засгийн газрын JENESYS  хөтөлбөрөөр Япон улсад аялах эрх олгоно.

Корона вирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан зохион байгуулагчдын зүгээс арга хэмжээ авч, өдөр хоног, газар, зохион байгуулалтад өөрчлөлт орох магадлалтайг ойлгож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

1. Оролцогчдод тавих болзол

  • А: 18-аас дээш насны Монгол улсын иргэн бөгөөд, их дээд сургуулийн оюутан байх
  • Б: 15-18 насны Монгол улсын иргэн бөгөөд 10, 11, 12-р ангийн сурагч байх
  1. A, Б2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар  
  • Японд зорчсон болон түр оршин сууж байгаагүй хүн /жич: японы онгоцны буудал дахь дамжин нислэгийг зөвшөөрнө/

Жич 1:   Коосэний 1-3 анги бол ахлах сургууль, 4-5 анги бол их дээд сургууль ангилалд бүртгүүлнэ.

Жич 2:    Япон хэлний сургалтын төвөөс оролцох тохиолдолд тус сургалтын төвд суралцсан хугацаа 6 сараас дээш байх ба үүнийг нотолсон баримт (захирлын гарын үсэг, тамгатай тодорхойлолт) хавсаргана. Мөн япон хэлний сургууль, удирдагч багшийн нэрийг бичнэ. Ахлах сургуулийн сурагч Б ангилалд, их сургуулийн оюутан А ангилалд бүртгүүлэх ба А, Б ангилалд бүртгүүлэгч нь заавал ахлах сургуулийн сурагч, их дээд сургуулийн оюутан байна. Оюутнаас бусад хүн оролцох боломжгүй.

Сургалтын төвөөс оролцогч материалд өөрийн үндсэн харьяалагдах сургууль, багшийн нэрийг бичихгүй.

2. Сэдэв:

А. Их дээд сургуулийн оюутан "ХАРИУЦЛАГА"

Б. 10-12 дугаар ангийн сурагч "ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР БАЙГАА ЗҮЙЛ"

Япон хэл сурч буй оюутан, сурагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Холбоо барих:
Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо: 9425-9605 /Нармандах/
ШУТИС: 8808-0683 /Эрдэнэчулуун/
Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан, бүртгэлийн хуудсыг татаж авна уу.

https://drive.google.com/drive/folders/1qPMUDKhuWNpW3li6yKWvbKEQ9UNQAEBX?usp=sharing