Голден Говь ХХК-д “5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Моншибасаки ХХК”-ийн захирал Д.Долгормаа удирдаж явууллаа.
Тус сургалтаар нийт ажилчдад 5S, Кайзэний талаарх суурь ойлголтыг заасан бөгөөд онол практик хослуулсан сургалт боллоо. Сургалтыг үйлдвэрийн байран дээр зохион байгуулсан тул завсарлагааны үеэр зарим ажилтан шууд ажлын байран дээрээ кайзэн санал гарган хэрэгжүүлж байсныг онцлоход таатай байна.
5S-ийг баг хамт олноороо хэрэгжүүлсэнээр ажлын бүтээмж дээшлэхээс гадна хамт олны уур амьсгал илүү сайхан болдог давуу талтай.
Түүнчлэн 5S-ийн хэрэгжилтэд байгууллагын захирал болон удирдлагууд манлайлж, чухал үүрэг оролцоотой болохыг багш маань онцоллоо.
Голден Говь ХХК-ийн хамт олондоо сургалтаар суралцсан зүйлсээ ажил болон амьдралдаа хэрэгжүүлж, 5S-г тууштайгаар тасралтггүй үргэлжлүүлээрэй гэж хүсье.