1. Зорилго:
Тус сургалтаар гадаад орчны өөрчлөлттэй уялдуулан тухайн байгууллагын стратегийг хэрхэн хэрэгжүүлэх, түүнд нийцсэн хүний нөөцийн стратегийг хэрхэн боловсруулах аргачлалын талаар мэдлэгтэй болно. Мөн хүний нөөцийн менежментийн бүрэлдэхүүн хэсэг болох хүний нөөцийн үндэс, сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, үнэлгээ, шагнал урамшууллын талаар тодорхой аргачлалуудыг хэрхэн уялдуулах тухай суралцана.
2. Хичээллэх хэлбэр: Зөвхөн танхимаар хичээллэнэ.
3. Хичээллэх өдөр, цаг: 2024.04.15-04.19 (Даваа-Баасан), 09:30-14:00
※ Сургалт зөвхөн танхимаар явагдана.
4. Хамрагдах хүн: Аж ахуйн нэгж, компанийн удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежерүүд
5. Хамрагдах хүний тоо: 30 хүн
- Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
6. Сургалтын төлбөр: 280.000 төгрөг
※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
7.Хичээл заах багш:
Добаши Хаяато
- Хүний нөөцийн чиглэлээр 10 гаруй жил консалтингийн үйлчилгээ үзүүлсэн туршлагатай. Хүний нөөцийн стратеги боловсруулах, хүний нөөцийн тогтолцооны шинэчлэл, компанийн засаглалын шинэчлэл, байгууллага болон хүний нөөцийг цахимжуулах, байгууллага болон хүний нөөцийн нэгдсэн дэмжлэг, хөдөлмөрийн шинэчлэл зэрэг сэдвүүдээр мэргэшсэн.
Сүүлийн үед, Employee experience (ажилтны туршлага) болон People analytics (Дата ашиглан хүний нөөцөө удирдах) сэдвээр дагнан ажиллаж байгаа ба эдгээр сэдвүүдээр олон судалгааны ажил хийсэн.
- Японы хүний нөөцийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
- “People Analytics&HR technology” холбооны судлаач
8. Сургалын хөтөлбөр:
Өдөр |
Сэдэв |
Агуулга |
Цагийн хуваарь |
4 сарын 15 Даваа |
Танилцуулга, стратегит хүний нөөцийн менежмент |
Одоогийн нөхцөл байдлын дүн шинжилгээ |
09:30-10:50
Завсарлага 10 мин
11:00-12:20
Завсарлага 20 мин
12:40-14:00
|
Менежментийн стратеги болон хүний нөөцийн стратегийн уялдаа холбоо (жишээ) |
|||
Стратегит хүний нөөцийн удирдлага |
|||
4 сарын 16 Мягмар |
Хүний нөөцийн менежментийн үндсэн тогтолцоо |
Стратегид суурилсан байгууллагын бүтцийн зураглал болон хүний нөөцийн зураглал |
|
Зэрэглэлийн тогтолцоо ба цалингийн сүлжээ |
|||
Ур чадварын болон үр дүнгийн үнэлгээ |
|||
4 сарын 17 Лхагва |
Хүний нөөцийн үнэлгээ, цалин урамшуулал, сонгон шалгаруулалт |
Үнэлгээ өгөх ажилтныг сургах |
|
Цалин урамшуулал |
|||
Сонгон шалгаруулалтын явц болон ярилцлага авах |
|||
4 сарын 18 Пүрэв
|
Хүний нөөцийн хөгжүүлэлт |
Шинэ ажилтныг сургах |
|
Ур чадварыг хөгжүүлэх |
|||
Туршлага судлах дадлага |
|||
4 сарын 19 Баасан |
Байгууллагын хөгжүүлэлт |
Манлайлал |
|
Байгууллагыг хөгжүүлэх |
|||
Дүгнэлт |
Хүний нөөцийн үүрэг |
9. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
10. Бүртгэл:
1. Бүртгэлийн хугацаа: 2024.03.19 (Мягмар) – 2024.04.12 (Пүрэв) 09:00-18:00
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
2. Бүртгүүлэх:
Та доорх холбоосоор орж цахимаар бүртгүүлнэ үү.
11.Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
Цахим шуудан: jargalmaa@japan-center.mn
Цахим хуудас: www.fb.com/Mojc.business