"Япон хэлний дунд түвшний суралцагчдын уншиж ойлгох чадварыг ахиулах сургалт”
Монгол-Японы төвөөс япон хэлний уншиж ойлгох чадвараа ахиулах хүсэлтэй, япон хэлний түвшин тогтоох шалгалт өгөхөөр бэлдэж буй суралцагчдад зориулан “Япон хэлний дунд түвшний суралцагчдын уншиж ойлгох чадварыг ахиулах сургалт”-ыг шинээр зохион байгуулна.
Та энэхүү сургалтад хамрагдсанаар:
1. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын дунд, дээд түвшний уншиж ойлгох даалгаврыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн мэдлэг, чадваруудыг эзэмших болно.
2. Зөв хариултыг сонгох даалгавар бүхий шалгалтын материал дээр ажиллаж, хариулах арга стратегид суралцана. Мөн богино, дунд, урт хэмжээний текст дээр ажиллаж, текстийн ерөнхий агуулга болон гол санааг уншиж ойлгох, шаардлагатай мэдээллийг хайж унших аргад суралцана.
Хугацаа, цаг: 2024 оны 4 сарын 2-ноос 5 сарын 21-ний өдөр хүртэл
Мягмар гараг бүрийн 18:30-20:30 цаг, нийт 8 удаа 16 цаг
Газар: Монгол-Японы төвийн 2 давхрын 208 тоот танхим
Хүний тоо: Анги дүүргэлт 14 хүн
Тавигдах шаардлага: Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N3 болон түүнээс дээш түвшинтэй хүмүүс
Төлбөр: 180,000 төгрөг
Бүртгэлийн цаг: Даваа-Баасан гарагт 9:30-13:00, 14:00-17:30
Утас: 80640879, 7511-0879(Ext2)