МЭДЭЭЛЭЛ
Япон хэлний багш нарт зориулсан "Япон улсад ажиллаж амьдрахад шаардлагатай мэдээлэл болон японы соёлыг хэрхэн заах тухай" сэдэвт семинар зарлагдлаа
2024-02-23

Та бүхнийг "Япон улсад ажиллаж амьдрахад шаардлагатай мэдээлэл болон японы соёлыг хэрхэн заах тухай" сэдэвт семинарт урьж байна!

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс япон хэлний багш нар, япон хэлний боловсролын байгууллага болон япон улсад ажилтан илгээгч байгууллагын холбогдох мэргэжилтэн та бүхэнд зориулан дараах семинарыг зохион байгуулах тул оролцох хүсэлтэй хүмүүс доорх линкээр орж бүртгүүлнэ үү.

Семинарын нэр: “Япон улсад ажиллаж амьдрахад шаардлагатай мэдээлэл болон японы соёлыг хэрхэн заах тухай”

Семинарын зорилго:

“Япон улсад ажиллаж амьдрахыг зорьж буй хүмүүст япон хэлний сургалт явуулж буй байгууллагуудын сургалтын хугацаа харьцангуй богино байдаг тул япон хэлний үндсэн мэдлэгийг олгоход ихэнх цагаа зарцуулснаас үүдэн японы амьдрал, соёлын талаарх мэдээллийг хичээлийн цагт багтаах боломж хомс байдаг” гэх яриа сонсогддог. Тус семинараар эдгээр агуулгыг хичээлийн цагт хэрхэн багтаах тухай, хичээлд ашиглах боломжтой видео бичлэг зэрэг сургалтад шууд нэвтрүүлэх боломжтой хэрэглэгдэхүүнийг танилцуулах болно.

  • Өдөр, цаг: 2024.03.16 Бямба гараг, 14:00-16:30
  • Хэл: Семинар япон хэлээр явагдана.
  • Багш: Япон сангийн япон хэлний мэргэжилтэн Цүрүта Ясүюки
  • Байр: Монгол-Японы төв, 2 давхрын 204 тоот
  • Хамрагдах хүн: Япон хэлний багш нар, япон хэлний боловсролын байгууллага болон япон улсад ажилтан илгээгч байгууллагын холбогдох мэргэжилтэн
  • Хамрагдах хүний тоо: 40 хүн   ※Түрүүлж бүртгүүлсэн 40 хүнийг бүртгэнэ.
  • Төлбөр: Үнэ төлбөргүй
  • Бүртгүүлэх линк: https://forms.gle/8rxYdpBMr6i9b9Us6
  • Лавлах утас: 8505-8121, 80640879, 75110879 /Ext-2/