МЭДЭЭЛЭЛ
"ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ" СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-01-29

ТА ХҮНИЙ НӨӨЦӨӨ ЗӨВ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ, ИДЭВХЖҮҮЛЭХ, СУРГАН ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР СУУРЬ ОЙЛГОЛТУУДЫГ АВАХЫГ ХҮСВЭЛ МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН “ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДААРАЙ.

1. Сургалтын танилцуулга:

ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд хүний нөөцийн удирдлагын суурь ойлголт, түүхэн хөгжил, хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалт, үнэлгээний талаар тодорхой мэдлэгтэй болно. Мөн ажлын байран дээрх манлайлал, ажилтнуудаа идэвхжүүлэх талаар Монгол, Японы компаниудын авч хэрэгжүүлдэг идэвхжүүлэлтийн жишээнээс суралцах болно.

2. Хугацаа:

2024.02.24 /Бямба/ 10:00-17:00

3. Хамрагдах хүн:

Хүний нөөцийн анхан шатны мэдлэгтэй болох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй.

4. Хамрагдах хүний тоо: 30

5. Сургалтын төлбөр: 90,000₮

6. Хичээл заах багш: Д.Дашмаа

    Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш,

    "Шин хикари" ХХК-ийн захирал

7. Хичээлийн агуулга:

Хүний нөөцийн менежментийн талаар суурь ойлголт

Хүний нөөцийн менежментийн үндсэн функцууд 

   /Төлөвлөлт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн менежмент, сургалт, хөгжил, идэвхжүүлэлт, манлайлал гэх мэт/

Байгууллагын соёл, хөдөлмөрийн харилцаа 

Хүний нөөцийн менежментийн анхаарах асуудлууд, өөрчлөлт, чиг хандлага

8. Гэрчилгээ:

Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно

9. Бүртгэл: 2024.01.29 /Даваа/-02.23 /Баасан/ 9:00-18:00

Та бүртгүүлэхдээ доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

https://forms.office.com/r/gEQQh3vyvQ?origin=lprLink

10. Холбоо барих:

Утас:  7511-0879 (Ext.3), 8063-0879

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business