МЭДЭЭЛЭЛ
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА!
2024-01-16
Ажлын байрны нэр: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал
Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:
- Монгол болон Япон улсын харилцааг цаашид улам хөгжүүлэхийн төлөө тууштай сэтгэлтэй байх;
- Боловсрол, эсвэл бизнесийн салбарт удирдах албан тушаалд 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
- Төвтэй холбоотой үйл ажиллагаанд 5-с дээш жил оролцсон туршлагатай байх.
- Япон хэл болон англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх, ялангуяа япон хэлээр ажиллах чадвартай байх;
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах туршлага, ур чадвартай байх;
- Төвийн үйл ажиллагаатай холбоотой бодлого тодорхойлж, бодлогын баримт бичиг боловсруулах чадвартай байх;
- Санхүүгийн төлөвлөлт хяналтыг хэрэгжүүлэх ур чадвартай байх;
- Хүний нөөцийн менежментийг хэрэгжүүлэх чадвартай байх;
- Аж ахуй, мэдээллийн технологийн үйл ажиллагааг удирдлагаар хангах туршлага, чадвартай байх;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар
баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
- Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх /
Материал хүлээн авах хугацаа:
2024 оны 01 сарын 16-ны өдрөөс 01 сарын 31-ны өдрийн 9:00-18:00 цаг хүртэл
Материал хүлээн авах газар: Монгол-Японы төвийн хүлээн авах
Лавлах утас: 75110879 /Дотуур дугаар-0/ Ерөнхий удирдлагын тасаг
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв