Баталгаат орчуулга
МОНГОЛ-ЯПОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ “ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
2023-11-13
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Тус хамтын ажиллагааны санамж бичгийн зорилгын хүрээнд талууд байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх, стратегийн ач холбогдолтой хамтын ажиллагаа, харилцааг бий болгох, сургалт, эрдэм шинжилгээний салбарт хамтрах ажиллах бөгөөд тухайлбал “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, оюутнуудад зориулсан сургалт, семинарыг зохион байгуулах, мөн Монгол-Япон төвийг Орхон аймагт аливаа үйл ажиллагаа зохион байгуулахад байр, анги танхимаар хангаж, дэмжлэг үзүүлэх зэрэг зүйлсийг заасан байна.