“БИЗНЕСИЙН ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ”
「仕事に役立つ実践日本語講座」
Энэхүү сургалт нь япон хэлээ ашиглан шинээр ажилд орсон залуус болон цаашид япон хэлээ ашиглан ажиллахыг зорьж буй хүмүүст зориулсан сургалт бөгөөд ажлын байранд өргөн хэрэглэгддэг бизнесийн харилцааны япон хэлний чадваруудыг эзэмшүүлэх зорилготой юм. Сургалтад хамрагдсанаар, өөрийн санаа бодлыг харилцагч хүндээ зөв цэгцтэй ойлгуулан ярих, бичих, илтгэх чадварт суралцахаас гадна, бизнесийн харилцаанд чухалд тооцогдох ёс зүйн баримтлах зарчмуудын талаар ч мэдлэгтэй болно.
Шаардлага: Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N3 түвшин болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх.
Сургалтын давуу тал:
Богино хугацаанд товч, цэгцтэй мэдлэгийг олгоно.
Ажлын дараа оройн цагаар 7 хоногт 1 удаа хичээллэх тул ачаалал болохгүй.
Монгол, Япон багш нар ээлжлэн заана.
Сургалтын дундуур зочин багшийн илтгэлтэй.
Бидэнтэй доорх утсаар холбогдож бүртгүүлээрэй.
Утас: 80640879; 7511-0879(Ext2)
Сургалтад 18-аас дээш насны хүмүүсийг бүртгэж авна.
2023.10.10-12.21 Мягмар гараг бүр
18:30-20:30 цаг /нийт 11 удаа, 22 цаг/
Төлбөр: 220,000₮