Үйл явдал
GLOBAL VALUE CHAIN СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023-09-01

Өнгөрсөн өдрүүдэд Монгол-Японы төвөөс “Global value chain” сэдэвт сургалтыг зохион явууллаа. Уг сургалт нь тус төвд анх удаа зохион байгуулагдаж буй шинэ сургалт бөгөөд глобал эдийн засгийн динамик болон үнэ цэнийн гинжин хэлхээ, бизнес ба тогтвортой байдал,  Япон болон Зүүн Азийн үйлдвэржилтийн туршлагаас суралцах, аж үйлдвэрийн онцлогийг ойлгох нь зэрэг сэдвүүдийн хүрээнд дэлхийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн интеграци, бизнесийн боломж болон сорилтуудын талаарх ойлголтуудыг өгөх зорилготой юм.

Сургалтыг Японы Кансай Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн профессор Гото Кэнта удирдан явуулсан ба олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, түүн дэх Монгол улсын байр суурийн талаар сургалтад оролцогчидтой харилцан яриа өрнүүлж, хэлэлцүүлэг явуулсан онцлогтой болж өндөрлөлөө.