Зун цаг ойртон ирж байгаатай холбогдуулан япон зун цагийн бэлэгдэл салхины талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Уг хонхны түүх, соёл нь маш сонирхолтой юм. Салхины хонх нь зөвхөн гоёл чимэглэл төдийгүй, байгалийн холбоог мэдрэх, тайвшрах, сэрүүн мэдрэмжийг төрүүлдэг юм.
Салхины хонхны түүх ба гарал үүсэл
Салхины хонхны гарал үүсэл нь эртний Хятадтай хамааралтай. Салхины хонхыг анх сүм, ордны дээвэрт өлгөж, салхи үлээхэд дуугарч муу ёрыг зайлуулдаг гэж үздэг байжээ. Японд Нарагийн үед (710-794 он) дамжиж, салхины хонх нь зуны улирлын бэлгэдэл болж өргөн тархсан.
Салхины хонхны төрөл
Салхины хонх нь олон янз байдаг. Төлөөлөл болгож шилэн, металл, шаазан салхины хонхыг дурьдаж болно. Шилэн салхины хонх нь тунгалаг, сайхан дуугардаг, металл салхины хонх нь хүнд дуутай харин шаазан салхины хонх нь гар хийцийн дулаан мэдрэмжтэй төрүүлэхүйц өвөрмөц дуугаралтыг мэдрэх боломжтой.
Салхины хонх нь зөвхөн гоёл чимэглэл биш, соёлын утга учиртай. Японд салхины хонхыг өлгөж гэр бүлийн эрүүл мэнд, аз жаргалыг хүсдэг заншилтай. Мөн хонхны дууг сонсож байгалийн холбоог мэдэрч болдог хэмээн үздэг.