Монгол-Японы төвөөс 2025 оны 6 сарын 5,7-ны өдрүүдэд Пи Эс Эс Ти ХХК-ийн хүсэлтийн дагуу “Төслийн менежмент” болон “Стратегийн менежмент” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад тус компанийн удирдах албан тушаалтнууд төслийн удирдлага болон стратегийн менежментэд шаардлагатай нэгдсэн ойлголтыг авах зорилготойгоор хамрагдсан юм.
Төслийн менежмент сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Б.Мөнхцог удирдан явууллаа. Сургалт нь төcөл гэж юу болох, төслийн менежментийн үндсэн процесс, төслийн менежер, түүний үүрэг роль, төслийн амьдралын мөчлөг, төслийн эрсдэлийн удирдлага, төслийн хаалтын үе шат гэсэн агуулгын хүрээнд нийт 4.5 цагт зохион байгуулагдлаа.

Стратегийн менежмент сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, МУИС-ийн менежементийн тэнхимийн дэд профессор Батдэлгэр багш удирдан явууллаа. Сургалтаар стратегийн менежмент, түүний ач холбогдол, байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс нь стратеги тодорхойлоход хэрхэн чухал болох, стратеги боловсруулах аргачлал зэрэг агуулгыг заалаа. Мөн багаараа компанийнхаа богино хугацааны зорилгыг тодорхойлж гаргасан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

Сургалтууддаа идэвхтэй хамрагдсан Пи Эс Эс Ти ХХК-ийн хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсье.
Монгол-Японы төв нь байгууллагын хүсэлтийн дагуу компани дээр нь очиж сургалтуудыг зохион байгуулсаар байна. 8063-0879 дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.