Үйл явдал
ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН 5S KAIZEN СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2 цаг 46 мин

Монгол-Японы төвөөс 2025 оны 6 сарын 4-ний өдөр оюутнуудад зориулсан “5S  Kaizen” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Семинарыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, Моншибасаки ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Долгормаа багш удирдан явуулж их сургууль болон коосэнгийн төгсөх курсын оюутнууд хамрагдсан юм.

Семинар нь оюутнуудад ажил болон амьдрал дээр гараад ашиглаж болохуйц 5S Kaizen(сайжруулалт)-ын талаарх мэдлэг олгох зорилготой байсан бөгөөд 5S-ын талаарх суурь ойлголтыг заалаа.

Түүнчлэн семинарын дараа Монгол-Японы төвийн ажлын байртай танилцаж, 5S-ыг хэрхэн бодитоор хэрэгжүүлж байгааг өөрсдийн нүдээр харж сурсан зүйлсээ бататгасан юм.

Оролцогчдоос “Монгол-Японы төвтэй танилцаж, бодит амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгааг харах маш сонирхолтой байлаа”, “Өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай мэдлэгийг тайлбар, бодит жишээний хамтаар танилцуулсан нь маш их таалагдсан” гэсэн эерэг сэтгэгдлүүд ирсэн байлаа.

Нийт хамрагдсан оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсч,  сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсье.