JICA E-learning
“ЯПОНД АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БУЙ ТАНД” 3 ШАТЛАЛТ СЕМИНАР
2023-04-17

“Японд ажиллахыг хүсэж буй танд”3-н шатлалт семинар

**********************************************************************

ЖАЙКА Цүкүбагаас зохион байгуулж “Японд ажиллахыг хүсэж буй танд” 3-н шатлалт семинарын 2 дахь удаагийн семинарыг зохион байгуулах гэж байна. Энэхүү семинар нь Японд ажиллах эрх бүхий оршин суух зөвшөөрөл болон асаргааны ажлын талаар, мөн сэтгэл татам Ибараки мужийг танилцуулах зорилготой билээ. 3 дахь удаагийн семинараар монголчууд ажиллаж буй японы компаниудтай уулзалт ярилцлага хийх болно.

Caption
  1. Японд ажиллах эрх бүхий оршин суух зөвшөөрөл, сэтгэл татам Ибараки муж!

3-р сарын 24-нд зохион байгуулсан

  1. Асаргааны ажил, Ибараки мужид ажиллаж буй монголчууд       (4-р сарын 27)
  2. Монголчууд ажиллаж буй японы компаниудтай хийх уулзалт ярилцлага

(6-р сарын дундуур)

 

2 дахь удаагийн семинар: Асаргааны ажил, Ибараки мужид ажиллаж буй монголчууд

Хэзээ: 4-р сарын 27-ны Пүрэв гараг, 18:00-19:30 цаг

Хаана: Монгол Улсын их сургууль, Номын сан, 502 тоот

Семинар танхим болон цахимаар зэрэг явагдана.

Хамрах хүрээ: Японд “Тусгай ур чадвартай ажилтан-Асаргааны” ажилтнаар ажиллах хүсэлтэй хүмүүс

 

Хураамж: Үнэ төлбөргүй

Семинар явагдах хэл: Япон-Монгол хэлний синхрон орчуулгатай

Бүртгэл: Энд дарж бүртгүүлнэ үү  эсвэл доорх QR кодыг уншуулан уг семинарт бүртгүүлээрэй.

 

Жич: Асаргааны ажлын туршлагатай хүмүүс, япон хэл суралцагчид, асаргааны чиглэлийн ур чадварын 2-р зэрэгтэй хүмүүс, тусгай ур чадварын асаргааны шалгалгт өгч байсан хүмүүсийг өргөнөөр оролцохыг урьж байна.