Монгол-Японы төвийн 2023 оны Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж буй Диасис Монголиа ХХК дээр 1 сарын 24, 26-ны өдрүүдэд “Маркетинг”-ийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг ЖАЙКА-ийн мэргэжилтэн багш Үэхигаши Кожи удирдан явуулав.
Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн хувьд Бизнесийн үндсэн сургалтыг төгссөн компаниудаас жилдээ 3-5 компанийг сонгон авч, компанийн хүсэлтэд нийцүүлэн, үр өгөөжтэй оношилгооны аргачлалыг ашиглаж, хамтын оролцоотой зааварчилгаа сургалтыг хэрэгжүүлдэг.
Энэ удаад Үэхигаши багш “Дижитал маркетинг”, “B2B маркетинг” гэсэн 2 сэдвээр сургалтаа орсон юм. Диасис Монголиа ХХК-ийн хувьд дижитал маркетинг хийх аргачлал, вэб хуудастай байх нь орчин үеийн маркетингд маш чухал гэдгийг багш маань онцлон зөвлөгөөгөө өгсөн юм. Мөн тус компани нь B2B маркетинг бизнес эрхэлж байгаа тул энэ төрлийн маркетингийн тухай ойлголтыг жишээн дээр тайлбарлан дэлгэрэнгүй заалаа.
Диасис Монголиа ХХК-ийн хамт олондоо сургалтаар сурсан зүйлсээ бизнестээ хэрэгжүүлж, шинээр эхлэх гэж буй бизнест нь амжилт хүсье.