Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс жижиг дунд аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилгоор Бизнесийн үндсэн сургалтыг 2002 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулж ирсэн билээ. Тус сургалтын 21 дэх төгсөлт 12 сарын 22-нд болж өнгөрлөө. Төгсөлтийн үйл ажиллагаанд Монгол-Японы төвийн захирал Ц.Даваадорж, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи, Монгол-Японы төвийн ерөнхий зөвлөх Ониши Ёшифүми, “Монголын Каизэн Холбоо”-ны дэд ерөнхийлөгч Ж.Хишигжаргал нарын хүндтэй зочид оролцож төгсөгчдөд маань баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн урмын үг хайрлалаа.
Зураг 1. Төгсөлтийн үйл ажиллагааг нээж МЯТ-ийн захирал Ц.Даваадорж мэндчилгээ дэвшүүлэв
Зураг 2. ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи мэндчилгээ дэвшүүлэв
Зураг 3. Каизэн Холбооны дэд ерөнхийлөгч Ж.Хишигжаргал мэндчилгээ дэвшүүлэв
Зураг 4. МЯТ-ийн ерөнхий зөвлөх Ониши Ёшифүми ёслолын хаалтын үгийг хэлэв
Суралцагчид маань 4 сарын хугацаанд “Стратегийн менежмент”, “Маркетинг”, “Хүний нөөцийн удирдлага”, “Санхүүгийн удирдлага” гэсэн 4 сэдвээр (удирдлагийн анги нэмэлтээр “Япон маягийн менежмент”, “Конплаенс” нийт 6 сэдэв) япон, монгол мэргэжилтэн багш нарын туршлагаас суралцаж мэдлэгийн хүрээгээ тэлсэн үр дүнтэй сайхан сургалт боллоо.
Бизнесийн үндсэн сургалтад хамрагдсанаар япон маягийн менежментийн арга барилаас суралцахаас гадна манай сургалтыг суралцаж төгссөн 1100 гаруй төгсөгчдийн нэгэн хэсэг болж танилын хүрээгээ тэлэн, цаашид бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулах таатай боломж нээгддэгээрээ давуу талтай юм.
Зураг 5. Бизнесийн үндсэн сургалтын 2022 оны намрын элсэлтийн удирдлагын ангийн төгсөгчид
Зураг 6. Бизнесийн үндсэн сургалтын 2022 оны намрын элсэлтийн менежерийн ангийн төгсөгчид
Бизнесийн үндсэн сургалтыг амжилттай суралцаж төгссөн удирдах албан тушаалтан болон менежерүүддээ цааш цаашдых нь ажилд нь амжилт хүсэн сурч мэдсэн зүйлээ компанидаа хэрэгжүүлэн бизнес нь улам өргөжин тэлхийг хүсье.
Бизнесийн үндсэн сургалтын өвлийн элсэлтийн бүртгэл 2023оны 1-р сарын сүүлээр эхлэх болно. Дэлгэрэнгүй мэдээлэл манай фэйсбүүк хуудас болон цахим хуудсан дээр тавигдана.