Монгол-Японы төвөөс 2022 оны 12-р сарын 16-ны өдөр “Сав баглаа боодлын дизайн” сэдэвт нээлттэй семинарыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн семинарыг “Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай ЖАЙКА-ийн мэргэжилтэн багш Үэхигаши Кожи удирдан явуулав. Дэлхийн улс орнууд бүтээгдэхүүнийхээ чанараас гадна өнгө үзэмж, сав баглаа боодолд ихээхэн анхаарал хандуулдаг нь маркетингийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлж байна.
Тус семинараар сав баглаа боодлын суурь ойлголт, онол болон сав баглаа боодлыг харьцуулсан судалгаагаар хэрэглэгчийн үнэлгээг мэдэх зэрэг агуулгаас гадна сав баглаа боодлыг өөрчилснөөр хэрхэн борлуулалт нь өссөн японы сүүлийн үеийн хит бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн жишээ, судалгааны датаг танилцуулсан юм. Семинарын төгсгөлд суралцагч нар багшаас олон асуулт зөвлөгөө авсан өгөөжтэй семинар боллоо.