Үйл явдал
“READ JAPAN PROJECT 2021-ИЙН НОМ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО”
2022-12-23

 “Read Japan Project-2021” төслийн хүрээнд Японтой холбоотой түүх, уран зохиол, нийгэм, соёлын тухай Англи хэлээрх 50 гаруй ном манай номын санд ирлээ.

Read Japan Project-ийн талаар товчхон дурдвал:

 Ниппон сан нь 2008 оноос эхлэн “Read Japan Project” төслийг гадаад орны их сургууль, нийтийн номын сангуудад хэрэгжүүлж эхэлсэн.  Уг төсөл нь англи хэлээр японы улс төр, эдийн засаг, олон улсын харилцаа, бизнес, нийгэм, соёл урлаг, уран зохиол, түүх зэрэг олон төрлөөр бичигдсэн 200 гаруй номыг дээрх газруудад хандивлаж, Японы талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зорилготой. Одоогийн байдлаар 138 орны 1100 гаруй их сургууль, нийтийн номын санд хандивлаад байна.

Энэхүү ном хүлээлгэн өгөх арга хэмжээ 12 дугаар сарын 14-ний өдөр болсон бөгөөд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюки хүрэлцэн ирж гардууллаа.

Та бүхэн манай номын санд хүрэлцэн ирж доорх шинээр ирсэн номыг танхимаар болон гэрээр авч уншаарай.