Монгол-Японы төвөөс 2022 оны 12 сарын 2-нд “Дижитал шилжилт” сэдэвт сургалтыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нарт Японы Ямагүчи их сургуулийн менежментийн тэнхимийн эрхлэгч, профессор Фүкүёо Казүхиро багш орлоо.
Ковид-19-ийн нөлөөгөөр дижитал шилжилт, цахимжуулалт нь эрчимтэй хөгжиж, бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн өөрчлөлтийг авчирсан билээ. Энэхүү сургалтаар бизнесийн салбар бүрт дижитал шилжилт хэрхэн нэвтэрч орсон талаар Японы жишээн дээр тайлбарласан юм. Мөн багш маань Ковид-19 нь нийгэм эдийн засгийн үйл ажиллагаанд юу чухал бөгөөд юу чухал биш гэдгийг дахин харах боломжийг өгсөн хэмээн оффис руугаа эсвэл анги танхим руу явах, цаг зарцуулах нь өөрөө ажил, сургалт биш бөгөөд зайнаас ажиллах, цахим – эрэлтэд суурилсан сургалтууд нэвтэрч нэмэгдсэн хэмээх жишээн дээр онцгойлон тайлбарлалаа.
Мөн Фүкүёо багш нь Ямагүчи их сургуулийн тухай товч танилцуулгыг хийж, цахимжуулалтыг их сургуулийнхаа сургалт, үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлж болох талаар МУИС-ийн эрдэмтэн багш нарт зөвлөгөө өгсөн юм.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн хамт олондоо бидэнтэй үргэлж хамтран ажиллаж байдагт талархал илэрхийлэн сурган хүмүүжүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүсье.