2022 оны 11-р сарын 19-ны өдөр “Санхүүгийн удирдлага” суурь мэдлэгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш, В.Данаасүрэн/Ph.D/ удирдан явуулсан юм.
Монгол-Японы төвийн бизнесийн суурь мэдлэгийн сургалт нь тухайн сэдвээр анхан шатны ойлголтыг богино хугацаанд эзэмшүүлэх зорилготой байдаг. Энэ удаагийн сургалтад санхүүгийн удирдлагын үндсэн ойлголт, мөнгөн хөрөнгө болон авлагыг хэрхэн зөв удирдах талаар дэлгэрэнгүй үзэж, цэгцтэй мэдлэгийг олж авах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, ашигтай төслийг хэрхэн зөв сонгох талаар суралцав.
Суралцагчдын зүгээс, “Хүлээлтээс давсан сургалт болж чадлаа”, “Богино хугацаанд цэгцтэй мэдлэг өгч чадлаа”,“Цаашид үндсэн болон ахисан түвшний сургалтад хамрагдах хүсэлтэй байна” зэрэг эерэг сэтгэгдлүүд ирсэн юм.
Нийт хамрагдсан суралцагчдаа цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье.
Дараагийн суурь мэдлэгийн сургалт “Хүний нөөцийн удирдлага” сэдвээр 2023 оны 2-р сарын 3-нд явагдах болно. Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй бизнесийн сургалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.japan-center.edu.mn болон www.facebook.com/Mojc.business фейсбүүк хуудаснаас авна уу.