Үйл явдал
“ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-12-07

Монгол-Японы төвөөс 2022 оны 11 сарын 23-нд “Цагийн менежмент” сэдэвт сургалтыг Захирлуудын клубын гишүүдтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтыг “Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Шин хикари” ХХК-ийн захирал Д.Дашмаа багш удирдан явуулсан юм.

Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Д.Дашмаа

ЖДҮ эрхэлдэг төрөл бүрийн салбарын удирдлагууд энэ удаагийн сургалтад хамрагдлаа. Цагийг зөв, үр бүтээлтэй удирдах нь цагийн менежмент юм. Сургалтаар цаг төлөвлөх аргууд, цаг төлөвлөлтийн аппликэйшнүүдийг танилцуулж, цагаа зөв төлөвлөснөөр хэрхэн бүтээмж дээшлэх талаар Япон болон Монголын жишээтэй уялдуулан заалаа.

Захирлуудын клубын гишүүд

Сургалтаар сурсан зүйлсээ ашиглан цагаа зөв зохицуулж, амьдрал болон ажилдаа хэрэгжүүлэхийг хүсье.

Манай төв нь байгууллага дээрх сургалтыг компанийн хүсэлтийн дагуу зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 8063-0879, 7511-0879 дугаараар лавлаж асууна уу.