Япон компаниудын хөгжлийн гол түлхүүр бол 5S, КАЙЗЭН билээ.
2022 оны 11 сарын 15-нд “Байгалийн чулуун хийц” ХХК дээр “5S-ХӨДӨЛГӨӨН” сэдэвт ажлын байрны сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, Моншибасаки ХХК-ийн захирал Д.Долгормаа багш удирдан явуулсан юм.
Сургалт нь 5S-ийн суурь ойлголтыг ажилчдад өгөх зорилготой байсан бөгөөд тус компанийн үйлдвэрийн байран дээр зохион байгуулагдсан тул багшийн хувьд үйлдвэр дээр нь бодит жишээ авч зааж, тайлбарлаж байсан нь суралцагчдад илүү ойлгоход дөхөм байсан болов уу.
5S-ийн эхний 3S буюу “СЭЙРИ(Эрэмбэ), СЭЙТОН(Эмх цэгц), СЭЙСО(Цэвэрлэгээ)-г хэвшүүлж чадвал хэвийн бус байдлыг нүдээр хараад л мөрдөгдөж байгаа эсэх нь шууд мэдэгдэнэ” гэдгийг багш маань онцоллоо. Мөн 5S-ийг хэрэгжүүлхэд баг хамт олноороо арга ухаанаа хуваалцаж, ажлын байрны асуудлыг сайжруулах орчин бүрдүүлсэнээр “Хүмүүсийн хоорондын харилцаа улам сайжирна” гэдгийг онцлон ярьсан юм.
“Байгалийн чулуун хийц” ХХК-ийн хамт олон маань сургалтын дараа шууд 5S-ийн хурлаа хийж, багт хуваарилагдан, төлөвлөгөө гаргаж эхэлсэн билээ. Сургалтаас сурсан мэдсэнээ шууд хэрэгжүүлж буйд талархал илэрхийлж амжилт хүсье.
ХАЯХ НЬ ХАЙРАН БИШ ТАВИХ ГАЗАР, ХАЙХ ЦАГ НЬ ХАЙРАН ЮМ.