Үйл явдал
3 ЖИЛ ЗАВСАРЛААД БАЙСАН ЯПОН ДАХЬ ДАДЛАГА СУРГАЛТ НАГОЯ ХОТНОО АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2022-11-16

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс жижиг дунд аж ахуй нэгжийн менежментийг сайжруулах зорилгоор 2002 оноос тасралтгүй зохион байгуулж буй Бизнесийн үндсэн сургалтын 2019 оны төгсөгчдийн төлөөлөл Япон дахь дадлага сургалтад амжилттай оролцож байна. Тус сургалт нь төгсөгчид болон Монгол-Японы төвийн мэргэжилтнүүд зэрэг холбогдох хүмүүсийг оролцуулан нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй явагдаж байгаа бөгөөд 2022 оны 11 сарын 9-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас 3 жил завсарлаад байсан энэхүү сургалт нь Японы аж үйлдвэр болон автомашин үйлдвэрлэлийн төв цэг гэгдэх Япон улсын Айчи мужийн Нагояа хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тоёота компанийн төв үйлдвэр байрладаг мөн түүнчлэн улсдаа исгэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг хот гэдгээрээ алдартай билээ.

Улсдаа төдийгүй олон улсад төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч байж, тэдгээрийн үйлдвэр, төв оффис олноор байрладаг энэхүү газраас оролцогчид маань шинэ мэдлэг, шинэ туршлага хуримтлуулан ирж эх орондоо олон үр өгөөжтэй, шинэлэг үйл ажиллагаануудыг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.