Хүн бүрт ижил оноогдсон цаг гэдэг зүйлийн хэдэн хувийг карьерт, хэдэн хувийг гэр бүлдээ, хэдэн хувийг өөртөө зориулах хэрэгтэй бол?
Нийгэмд амжилтад хүрэхийн тулд бүх ажлыг тогтсон хатуу хувиарын дагуу дуусгах ёстой гэсэн үзэл аль хэдийн ард хоцорсон юм. Гол нь таны өдөр тутмын үйлдлүүдээс юу хамгийн эхэнд тавигдахаар чухал, юуг заавал хийх ёстой, аль нь таны хувьд чухал, аль нь өдрийг тань үрэх зүйл болох вэ гэдгийг л ангилж сурах нь энэ бүхний суурь болох билээ.
Байгууллагын хувьд хамгийн чухал зүйл бол ажилтан бүр энэ газрын амжилтын гол түлхүүр гэдгийг ойлгуулах явдал. Хувь хүн бүр нэг зорилгын төлөө энд буй гэдгээ ухамсарлан, энэ бид бүгдийн хамтын ажил гэдэг хамт олны сэтгэхүйг суулгаж чадах үед чадвартай ажилтан, үр өгөөжтэй байгууллага бий болдог.
Энэхүү сургалтыг МЯТ-ийн үндэсний сургагч багш Д.Дашмаа удирдан явуулсан юм. Мөн үүнд өөрийн туршлага, бодлыг харамгүй хуваалцан, чанартай сургалт болоход чухал нөлөөг үзүүлсэн “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-ийн хамт олондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.
Сурч мэдсэн зүйлээ цаашдын хөдөлмөр, амьдрал дээр хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе.