МЭДЭЭЛЭЛ
ЯПОНД СУРАЛЦАХ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2022
2022-09-27

✨2022 оны 10-р сарын 8,9-ний өдрүүдэд тус төв нь 13 дахь удаагийн “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2022”-ыг танхимаар зохион байгуулах гэж байна✨

Тус мэдээллийн яармагийн үеэр Японы улсын болоод хувийн их дээд сургуулиудын төлөөлөгчид оролцон сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг үзэж, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

Мөн бид дараах үйл ажиллагааг та бүхэнд хүргэх болно.

📌Японы элчин сайдын яамнаас засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгөхөөс гадна ганцаарчилсан зөвлөгөө өгөх булан ажиллуулна.

📌Японд их дээд сургууль төгсөгчдийн нийгэмлэгээс (JUGAMO) Япон улсад хэрхэн суралцах, амьдрах талаарх сонирхолтой мэдээллийг өгч, оролцогчдын асуултад хариулна.

📌Монгол-Японы төвөөс улсын болон хувийн их, дээд сургуульд элсэн суралцах талаарх ерөнхий мэдээллийг хүргэж, ганцаарчилсан зөвлөгөө өгнө.

🏠: Монгол-Японы төвийн байранд

⏰: 11:00-17:00 цаг

‼️ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

🙅🏻‍♀️Урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монгол-Японы төвийн 7511-0879 утас руу холбогдох мөн Facebook event page хуудас руу орж, оролцогч сургууль бүрийн мэдээллийг авах

боломжтой.

👉shorturl.at/jnou4