МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ-ЯПОН ТӨВИЙН ЗАХИРАЛ Ц. ДАВААДОРЖ ЯПОН УЛСААС ГАДААД ИРГЭНД ОЛГОДОГ МАНДАХ НАР ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2022-09-21
Манай төвийн захирал Ц.Даваадорж нь Япон улсын Засгийн газраас гадаад иргэнд олгодог “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнууллаа. Монгол, Япон хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлэн энэхүү одонг хүртээжээ. Шагналыг 2022.09.19-ний өдөр Японы элчин сайдын яамнаа гардуулав. Захиралдаа цаашдын ажилд нь амжилт бүтээл, аз жаргалыг хамт олных нь зүгээс хүсэн ерөөе !
Японы ЭСЯ-ны дэлгэрэнгүй мэдээллийг дор оруулав.
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/jokun20220919mn.html