Үйл явдал
“СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ” СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2022-09-13

2022 оны 9-р сарын 22-ны өдөр Монгол-Японы төв энэ хичээлийн жилийг СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ сэдэвт суурь мэдлэгийн сургалтаар эхлүүллээ. Сургалтыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Энх-Отгон багш удирдан явуулав. Уг сургалт нь ЖДҮ-ийн менежментэд шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой онол практик хосолсон сургалт юм.

Сургалтаар стратегийн менежментийн ерөнхий ойлголт болон ач холбогдлын талаар ойлголт авч компанийн одоогийн нөхцөл байдлаа тодорхойлон хаана хүрэх, хэрхэн хүрэх талаар чухал ойлголтуудыг мэдэж авав.

Мөн багийн ажлаар дамжуулан бизнесийн загвараа тодорхойлох аргачлалд суралцсан юм. Нийт сургалтад хамрагдсан суралцагчдадаа сурч мэдсэн зүйлээ компанидаа хэрэгжүүлэн, бизнес нь улам өргөжин тэлхийг хүсэн ерөөе.

Монгол-Японы төвийн бизнесийн суурь мэдлэгийн сургалтуудын талаарх мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

https://japan-center.edu.mn/as/business/770