МЭДЭЭЛЭЛ
ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ
2022-08-26

ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ

2022年 第2回 日本語能力試験案内

1. Зорилго: Энэхүү шалгалтын гол зорилго нь Япон хэлний мэдлэгийн түвшинг тогтоож, албан ёсоор баталгаажуулахад оршино.

2. Зохион байгуулагч: JAPAN FOUNDATION

Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо

3. Шалгалт авах өдөр: 2022 оны 12-р сарын 4 /Ням гариг/

Шалгалтын цаг, байрыг 2022 оны 12-р сарын 2-ны “Өдрийн сонин”, UBS телевизээр зарлана.

4. Шалгалтын агуулга: Япон хэлний үсэг, үгийн сан, хэлзүйн мэдлэг, уншиж ойлгох, сонсож ойлгох гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.

Шалгалт 5 түвшинтэй. Шалгалт өгөгч өөрт тохирох түвшингийн шалгалтыг өгөх боломжтой.

Түвшин тус бүрийн бүтэц болон түвшинг тодорхойлох аргыг jlpt.mn хаягаар орж, “Шалгалтын түвшинг тодорхойлох арга”-аас харна уу.

Батламж бичиг олгох болон бусад :

1. Тэнцсэн, эс тэнцсэн дүнг мэдэгдэх хуудас болон батламж бичгийг 2023 оны 3-р сарын эхний арав хоногт багтаан олгохоор төлөвлөж байна. Шалгалын дүнг 2023 оны 1 сарын сүүлээр онлайнаар харж болно.

2. Бүртгэл: Шалгалтын бүртгэл онлайн хэлбэрээр явагдах бөгөөд jlpt.mn хаягаар орж, бүртгүүлэх заавартай сайтар уншиж танилцсаны дараа, зааврын дагуу бүртгүүлнэ.

3. Бүртгэх хугацаа2022 оны 8-р сарын 26-ны өдрөөс 9-р сарын 3-ныг дуустал 24 цагаар онлайнаар бүртгэнэ. Бүртгүүлэх хаяг jlpt.mn

/Жич: 9-р сарын 3-ны 00:00 цагаас хоцорсон бол бүртгүүлэх боломгүй/

4. Шалгалтын төлбөр төлөх: Төлбөр төлөх данс байхгүй бөгөөд зөвхөн банкны төлбөрийн QR код буюу qPAY уншуулан Хаан банкаар төлбөрийг төлнө. Төлбөр төлсөнөөр таны бүртгэл баталгаажна.

N1 – 70.000 төгрөг

N2 – 70.000 төгрөг

N3 – 65.000 төгрөг

N4 – 55.000 төгрөг

N5 – 55.000 төгрөг

Жич: Шалгалтын бүртгэл явагдаж дууссаны дараа корона вирус гэх мэт давагдашгүй хүчин зүйлээс хамааран шалгалт цуцлагдсан тохиолдолд бүртгэлийн хураамжийн 5 хувь буцаан олгогдохгүй болохыг анхаарна уу. Энэ 3 хувь нь банк, QPay (онлайн төлбөр төлөх систем) компаний төлбөр, бүртгэлийн хураамж болно. Бүртгэл үүссэний дараа шалгалт өгөгчийн зүгээс шалгалтыг цуцлах, төлбөрийг буцаан авах боломгүй тул шалгалтын өдрийг сайтар тооцон ажлаа зохицуулахыг хүсч байна.

Лавлах утас: 9425-9605, 9025-9605 (10:00-18:00 цагийн хооронд залгах)

Шалгалтын талаархи нарийн мэдээллийг дараахи jlpt.mn вэб хуудаснаас үзэж болно.

Caption