МЭДЭЭЛЭЛ
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА!
2022-08-11

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА!

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн дараах ажлын байруудад сонгон шалгаруулж авна.

1. Бизнесийн сургалтын тасагт мэргэжилтэн 1 хүн, түр орон тооны мэргэжилтэн 1 хүн

2. Япон хэлний сургалтын тасагт түр орон тооны /6 сар/ мэргэжилтэн 1 хүн, цагийн багш 1 хүн

3. Номын сан, хамтын ажиллагааны тасагт мэргэжилтэн 1 хүн,

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

・Бизнесийн сургалтын тасаг: Бизнес сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, сургалтын материал, гарын авлага бэлтгэх, бизнесийн орчуулга, бусад

・Номын сан, хамтын ажиллагааны тасаг: Номын сангийн үйл ажиллагаа, япон соёлын танилцуулга үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, албан бичиг, гэрээ санамж бичиг боловсруулах, орчуулах зэрэг.

・Япон хэлний сургалтын тасаг: Япон хэлний сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, багшлах, сургалтын материал, гарын авлага бэлтгэх, бусад.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Дээд боловсролтой байх

2. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 болон N2 түвшин, түүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх /Жич: J-TEST, NAT TEST-ийн сертификаттай байж болно/

3. Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх

4. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх

5. Багаар ажиллах чадвартай байх

6. Харилцааны соёл, ёс зүйтэй байх

7. Цаг баримталдаг байх

8. Тогтвор суурьшилтай ажиллах /түр орон тооны мэргэжилтэн заасан хугацаанд/

9. Япон хэлний сургалтын тасгийн тухайд, багшлах эрхтэй болон багшилж байсан бол давуу тал болно. /Жич: Туршлага багатай багш байж болно/

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Төрийн албан хаагчийн анкет

2. Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар

3. Иргэний үнэмлэхийн хуулбар

4. Ажил байдлын тодорхойлолт

5. Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадалгаа /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг авсан байх /

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2022 оны 8-р сарын 1-ний өдрөөс 8-р сарын 31-ний өдрийн 18:00 цаг хүртэл

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ГАЗАР:

Монгол-Японы төвийн хүлээн авах

ЛАВЛАХ УТАС: 7511-0879

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв