Үйл явдал
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА СЭДЭВТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-07-04

Монгол-Японы төвөөс 6 сарын 18-ны Бямба гарагт “Үйлдвэрлэлийн удирдлага” сэдэвт суурь мэдлэгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, Баян-Түмэн консалтинг ХХК-ийн менежментийн зөвлөх Батчулуун багш удирдаж явуулсан юм.Тус сургалт нь Тоёота компаний удирдлагын арга барил, туршлагаар дамжуулж үйлдвэрлэлийн удирдлагын суурь ойлголт, мэдлэгийг өгдгөөрөө онцлог юм.

Сургалт нь онол болон практик хосолж явагдлаа. Багийн ажлаар дамжуулж суралцагчид  үйлдвэрлэлийн дамжлагын сайжруулалт, үргүй зардал гаргахгүй байх зэргийн талаар суралцсан юм.

Энэ удаагийн сургалтад нэг байгууллагаас олноороо хамрагдсан нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хурдацтай болгож сайжруулахад үр дүнгээ өгнө гэж итгэж байна. Нийт хамрагдсан суралцагчдадаа сурсан мэдлэгээ компани, үйлдвэрлэлдээ бодитоор хэрэгжүүлж нэвтрүүлэхийг хүсье.