МЭДЭЭЛЭЛ
Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2022-05-20
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж болон Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва нар 2022 оны 5 сарын 19-ийн өдөр “2 талын хүний нөөцийг хөгжүүлэх”-д хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Талууд энэхүү санамж бичгийн хүрээнд Монголын хөрөнгийн зах зээлд чадварлаг хүний нөөцийн суурь тогтолцоог бүрдүүлж, Япон улс цаашлаад олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой менежментийн суурь тавигдахын эхлэл хэмээн онцлов.