ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
Монгол-Японы төвийн “Япон хэлний жишиг шалгалт”
2022-04-14

Монгол-Японы төвийн “Япон хэлний жишиг шалгалт”

2022 оны 7-р сард зохион байгуулагдах “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох албан ёсны шалгалт”-ын өмнөх урьдчилсан сорилт болгон Монгол-Японы төвөөс 4 болон 6-р сард жишиг шалгалтыг доорх хуваарийн дагуу зохион байгуулна.

Энэхүү жишиг шалгалт нь шалгалт өгөгчийн япон хэлний “үсэг, үгсийн сан”, “хэлзүй”, “сонсгол” болон “уншиж ойлгох” чадваруудыг шалгаж, мэдлэгийн түвшинг тодорхойлон, түүний хангалтгүй хэсгийг график ашиглан ойлгомжтойгоор гаргаж өгөх болно.

Өөрийн япон хэлний мэдлэгийг ямар түвшинд байгааг мэдэхийг хүсэж буй хүмүүс болон

7 сарын албан ёсны шалгалтад бэлдэж буй япон хэл суралцагчдад санал болгож байна.

  • N5 түвшин 4/25 (Даваа)      17:00-19:30      6/2 (Пүрэв)   17:00-19:30
  • N4 түвшин 4/26 (Мягмар)  17:00-19:40      6/6 (Даваа)    17:00-19:40
  • N3 түвшин 4/27 (Лхагва)    17:00-19:50      6/7 (Мягмар) 17:00-19:50
  • N2 түвшин 4/28 (Пүрэв)     17:00-20:00      6/8 (Лхагва)   17:00-20:00
  • N1 түвшин 5/04 (Лхагва)    17:00-20:15      6/9 (Пүрэв)    17:00-20:15
  • Нэг удаагийн шалгалтын хураамж: 15,000₮
  • Шалгалтын байр: Монгол-Японы төвийн Их танхим
  • Бүртгэлийн цаг: Даваа-Баасан гарагт 10:00-13:00, 14:00-17:00
  • Бүртгэл: Дараах линкээр орж тайлбарын дагуу бүртгүүлнэ үү.   

https://forms.gle/d4WicJbMYi6vu1eJ6        

  • 4-р сарын шалгалтад бүртгүүлсэн хүний тоо 8-аас цөөн байх тохиолдолд шалгалт цуцлагдаж төлбөрийг буцаах эсвэл 6-р сарын шалгалт руу шилжүүлнэ.
  • Шалгалтад хамрагдах хүний тоог 50 хүнээр хязгаарласан болно.
  • Шалгалт хуваарийн дагуу явагдсан тохиолдолд ирээгүй шалгуулагчийн төлбөрийг буцаан олгохгүй гэдгийг хатуу анхаарна уу.
  • Лавлах утас: 7511-0879/дотуур утас-2/ Монгол-Японы төвийн Япон хэлний сургалтын тасаг