ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ
2022年 第1回 日本語能力試験案内
1. Зорилго : Энэхүү шалгалтын гол зорилго нь ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИНГ тогтоож, албан ёсоор баталгаажуулахад оршино.
2. Зохион байгуулагч: ЯПОН САН (JAPAN FOUNDATION)
Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын япон хэлний багш нарын холбоо (МЯХБХ)
3. Шалгалт авах өдөр: 2022 оны 7 дугаар сарын 3-ны өдөр /Ням гариг/
(Корона вирусын тархалттай холбоотой арга хэмжээнээс хамааран шалгалт цуцлагдах магадлалтайг анхаарна уу. Мөн ЭЕШ-тай давхцаж байгаа тул сонголтоо зөв хийнэ үү)
Шалгалтын цаг, байрыг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Өдрийн сонин”, UBS телевизээр мөн jlpt.mn вэбсайтын "Мэдээ" хэсгээр зарлана.
4. Шалгалтын агуулга: Япон хэлний ханз, үгийн сан, хэлзүйн мэдлэг, уншиж ойлгох, сонсож ойлгох гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
Шалгалт 5 түвшинтэй. Шалгалт өгөгч өөрт тохирох түвшний шалгалтыг өгөх боломжтой юм.
Түвшин тус бүрийн бүтэц болон түвшинг тодорхойлох аргыг jlpt.mn хаягаар орж, “Шалгалтын түвшинг тодорхойлох арга”-аас харна уу.
Шалгалтын бүртгэл, батламж бичиг олгох болон бусад:
1. Бүртгэл: Шалгалтын бүртгэл онлайн хэлбэрээр явагдах бөгөөд jlpt.mn хаягаар орж, бүртгүүлэх заавартай сайтар уншиж танилцсаны дараа зааврын дагуу бүртгүүлж, шалгалтын хуудсыг заавал хувилж авсан байх шаардлагатай.
2. Бүртгэх хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 10:00 цагаас 4 дүгээр сарын 8-ны өдрийн 23:59 цаг дуустал 24 цагаар бүртгэнэ.
/Жич: 4 дүгээр сарын 8-ны өдрийн 23:59 (УБ-ын цагаар) цагаас хоцорсон бол бүртгүүлэх боломжгүй./
3. Шалгалтын төлбөр төлөх: Төлбөр төлөх тусгай данс байхгүй бөгөөд ТӨЛБӨРИЙГ зөвхөн банкны төлбөрийн QR код буюу qPAY уншуулан Хаан банкаар төлнө. Төлбөр төлж, шалгалтын хуудсыг хувилж авснаар таны бүртгэл баталгаажиж, бүртгэлийн дугаар үүснэ.
N1 – 70.000 төгрөг
N2 – 70.000 төгрөг
N3 – 65.000 төгрөг
N4 – 55.000 төгрөг
N5 – 55.000 төгрөг
Жич: Шалгалтын бүртгэл явагдаж дууссны дараа Корона вирусын тархалт зэрэг давагдашгүй хүчин зүйлээс хамааран нэгдсэн журмар шалгалт цуцлагдсан тохиолдолд бүртгэлийн хураамжийн 5 хувь буцаан олгогдохгүй болохыг анхаарна уу. Энэ 5 хувь нь банк, QPay (онлайн төлбөр төлөх систем) компаний төлбөр, бүртгэлийн хураамж болно.
Бүртгэл үүссэний дараа шалгалтанд бүртгүүлэгчийн зүгээс шалгалтыг цуцлах, төлбөрийг буцаан авах боломжгүй болох тул шалгалтын өдрийг сайтар тооцон ажлаа зохицуулан бүртгүүлэхийг хүсэе. (ЭЕШ давхцах, зуны амралтаар орон нутаг руу явах гэх мэт)
4. Тэнцсэн, эс тэнцсэн дүнг мэдэгдэх хуудас болон батламж бичгийг 2022 оны 10 дугаар сарын эхний арав хоногт багтаан олгохоор төлөвлөж байна. Шалгалын дүнг 2022 оны 8 дугаар сарын сүүлээр онлайнаар харж болно. Корона вирусын тархалт гэх мэт цаг үеийн нөхцөл байдлаас хамааран товлосон хугацаанаас хоцрох магадлалтай тул та бүхнийг ойлгон хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Лавлах утас: 9425-9605, 9025-9605 (10:00-18:00 цагийн хооронд залгах)
Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараахи jlpt.mn вэб хуудаснаас үзэж болно.