БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА" СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2022-03-31

ДЭЛГҮҮР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД!! ДЭЛГҮҮРЭЭ ИЛҮҮ ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙНХЭЭ ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГАД СУРАЛЦАХЫГ ХҮСВЭЛ МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН “ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА”-ЫН СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДААРАЙ.

1) Сургалтын танилцуулга:

“Дэлгүүрийн удирдлага” суурь мэдлэгийн сургалт нь дэлгүүрийн эрхлэгч, зохион байгуулагч болон дэлгүүр, үйлчилгээний байгууллагад ажилладаг хүн бүрт зориулсан сургалт бөгөөд дэлгүүрийн төлөвлөлт, бараагаа хэрхэн өрөх, үйлчлүүлэгчдээ хэрхэн татах, ажилтнуудаа хэрхэн сургах талаар цэгцтэй мэдлэг, ур чадварыг бодитоор эзэмшүүлэх зорилготой.



2) Хугацаа:     2022.04.29 /Баасан/ 10:00-17:00 цагт
3) Хамрагдах хүн:   Дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч, зохион байгуулагч, дэлгүүрийн удирдлагын анхан шатны мэдлэгтэй болохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.

4) Хамрагдах хүний тоо: 30 хүн
5) Сургалтын төлбөр: 75,000₮
6) Хичээл заах багш: Ж.Гансүх
Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, "Наран март" ХХК-ийн гүйцэтгэх захирал болон "Макс хүнс" ХХК-ийн худалдаа хариуцсан дэд захирал, "Central Express CVS" ХХК /CU/-ийн  борлуулалт үйлчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байсан туршлагатай. 

7) Хичээлийн агуулга:
    Дэлгүүрийн төлөвлөлт
    Барааны удирдлага
    Үйлчилгээ

8) Гэрчилгээ:
Сургалтандаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл: Та доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.
https://fliplink.io/GR3Wg

10) Холбоо барих:
Утас:                       75110879 (Ext.3)
Цахим шуудан:      anudari@japan-center.mn
,

                                       tsatsaral@japan-center.mn,

                                erdenesaikhan@japan-center.mn

Фэйсбүүк хуудас:  www.facebook.com/Mojc.business