МЭДЭЭЛЭЛ
13 ДАХЬ УДААГИЙН "ЯПОН ОРОНТОЙ ТАНИЛЦАХ ХӨТӨЛБӨР"-ИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
2022-01-07

Хакүходо сангаас жил бүр зохион байгуулдаг "Япон оронтой танилцах хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ.

Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн ЕБС-д япон хэл зааж буй бүх багш нар бүртгүүлэх боломжтой.

Бүртгэлийн маягтаа МЯТ-өөс ирж авах болон Хакүхо сангийн вэб хуудаснаас татаж авах боломжтой.

http://www.hakuhodofoundation.or.jp/globalnetwork/

Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 3 сарын 4ий өдрийг дуустал

Сонгогдсон нэг багш 2022 оны 11 сарын 14өөс 11 сарын 30-ны хооронд Япон улсад дадлага хийнэ.

Мөн багш 2023 оны 5 сарын 13аас 5 сарын 23-ны хооронд дөрвөн сурагчидтайгаа япон соёлтой танилцана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7511-0879 ( Ext-1)-ээс лавлана уу.