МЭДЭЭЛЭЛ
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА!
2021-12-01

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Бизнес сургалтын тасагт түр орон тооны мэргэжилтэн 1 хүн шалгаруулж авна. /2022 оны 1-р сараас 2023 оны 3-р сарыг дуустал/

  • Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

Бизнес сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, сургалтын материал, гарын авлага бэлтгэх, бизнесийн орчуулга, бусад

Тавигдах шаардлага:

  1. Дээд боловсролтой байх
  2. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 болон N2 түвшин, түүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх

/Жич: J-TEST, NAT TEST-ийн сертификаттай байж болно./

  1. Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх. /Photoshop дээр ажилладаг бол давуу тал болно/
  2. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
  3. Багаар ажиллах чадвартай байх
  4. Харилцааны соёл, ёс зүйтэй байх
  5. Цаг баримталдаг байх
  6. Түр орон тооны мэргэжилтэн заасан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах /идэвх санаачилгыг харгалзан сунгах магадлалтай/

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Ажил байдлын тодорхойлолт
  5. Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадалгаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадалгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх /
  • Материал хүлээн авах хугацаа:

2021 оны 12-р сарын 6-ны өдрөөс 12-р сарын 17-ны өдрийн 9:00-18:00 цаг хүртэл

  • Материал хүлээн авах газар:         

Монгол-Японы төвийн хүлээн авах

  • Лавлах утас:           

75110879 Бизнес сургалтын тасаг /Дотуур дугаар-3/

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв