БИЗНЕСИЙН СУРГАЛТ
САНХҮҮГИЙН УДИРДЛАГА СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021-11-30

Монгол-Японы төвөөс “Санхүүгийн удирдлага” суурь мэдлэгийн сургалтыг 11-р сарын 27-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш В.Данаасүрэн удирдан явууллаа.

Сургалтын хүрээнд санхүүгийн удирдлага болон компанийнхаа санхүүг хэрхэн шинжлэх, авлагаа хэрхэн оновчтой удирдах талаар цэгцтэй мэдлэгийг өгсөн юм. Суралцагчдын зүгээс сургалтын агуулга болон багшийн заах арга барилд хамгийн их эерэг үнэлгээ өгсөн ба хөрөнгө оруулалтын талаар болон санхүүгийн ахисан түвшний сургалтад үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

Сургалтын үеэр суралцсан мэдлэгээ бататгаж бодлого бодсон нь танхим болон цахимаар суралцагчид хоорондоо мэдлэг мэдээллээ хуваалцаж, хамтран суралцсан торгон агшин байлаа.

Ийнхүү нэг өдрийн сургалтаар суралцагч бүр байгууллагынхаа санхүүгийн эрүүл мэндийг ямар түвшинд байгааг мэдэж, авлагаа хэрхэн амжилттай удирдах талаар суралцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө. Байгууллагын амжилтанд чухал нөлөө үзүүлдэг гол хүчин зүйлсийн нэг нь яахын аргагүй санхүүгийн эрүүл мэнд билээ. Сургалтад хамрагдсан нийт суралцагчдаа сурч мэдсэнээ бодитоор хэрэгжүүлж, байгууллагынхаа санхүүд амжилт авчирна гэдэгт итгэж байна.

Та бүхний ажилд амжилт хүсье.