МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ- ЯПОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ БОЛОН НИЙСЛЭЛИЙН "ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВ" НӨҮГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2021-11-04

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж, Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн нар хамтын ажиллагааны санамж бичигт 11-р сарын 03-ны өдөр гарын үсэг зурав.

 

Санамж бичиг нь Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Ялон улсын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх замаар Монгол, Япон хоёр орны бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлуудыг зорилго болгох юм.

Тус зорилгын хүрээнд ирэх жил тохиох Монгол-Япон хоёр улсын дипломат харилцаа үүссэн 50 жилийн ойг тохиолдуулан Монголын түүхий эдээр Япон улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гаргахад хамтран ажиллахаар зорьж байна.