Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Япон хэлний сургалтын тасагт үндсэн мэргэжилтэн 1 хүн шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Япон хэлний сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, багшлах, сургалтын материал, гарын авлага бэлтгэх, бусад
Тавигдах шаардлага:
1. Дээд боловсролтой байх
2. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 болон N2 түвшин, түүнтэй
дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх /Жич: J-TEST, NAT TEST-ийн
сертификаттай байж болно/
3. Багшлах эрхтэй болон багшилж байсан бол давуу тал болно. /Жич: Туршлага
багатай багш байж болно/
4. Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
5. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
6. Багаар ажиллах чадвартай байх
7. Харилцааны соёл, ёс зүйтэй байх
8. Цаг баримталдаг байх
9. Заасан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет
2. Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар
баталгаажуулсан хуулбар
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Ажил байдлын тодорхойлолт
5. Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх /
Материал хүлээн авах хугацаа: 2021 оны 10 сарын 14-ний өдрөөс 11 сарын 05-ны өдрийн 9:00-18:00 цаг хүртэл
Материал хүлээн авах газар: Монгол-Японы төвийн хүлээн авах
Лавлах утас: 75110879 /Дотуур дугаар-2/ Япон хэлний сургалтын тасаг
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв