МЭДЭЭЛЭЛ
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛТАНД УРЬЖ БАЙНА!
2021-06-11
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн дараах ажлын байранд 1 мэргэжилтэн шалгаруулж авна. Энэ удаагийн сонгон шалгаруулалтанд Монгол улсын иргэн болон Япон улсын иргэн зэрэг оролцох боломжтой.
- Орон тоо: Япон сангийн зохицуулагч – 1 хүн
- Ажил гүйцэтгэх хугацаа: 2021 он 10-р сарын 1-нээс 2022 оны 3-р сарын 31-нийг хүртэл.
Ажиллаж эхлэх өдрийг сонгон шалгаруулалтын дараагаар шийдвэрлэнэ. Ирэх оны 4-р сараас хойш жил болгон гэрээгээ сунгах боломжтой бөгөөд, ажлын явц болон гүйцэтгэлээс шалтгаалж 2022 оны 4 сарын 1-ний өдрөөс 2025 оны 3-р сарын 31-ний дуустал 3 жилээр гэрээгээ сунган ажиллах боломжтой. - Ажлын байр:Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв (Монгол-Японы төв)
- Ажлын агуулга:“Япон сан”-ийн төсвийн зарцуулалтанд хяналт тавих, зохицуулах
- Гэрээт ажлын хүрээнд (Ажилтнуудын илүү цагийн хөлсийг бодох, орон тооны бус япон хэлний багш болон зочин багшийн урамшуулал хөлсийг тооцох, түүнтэй холбогдох гэрээг хийж хяналт тавих)
- Тайлан тооцоо гаргах (Төвийн худалдан авалт, ”Япон сан”-ийн төсөвтэй холбоотой залруулга, жил тутмын төсвийн төлөвлөгөөг хийх)
- “Япон сан”-аас зохион байгуулж буй япон соёлын үйл ажиллагааг дэмжин ажиллах
- Албан бичиг боловсруулалт, тайлан бэлтгэх.
- ”Япон сан”-тай нягт харилцан ажиллах.
- Бусад
- Боловсрол: Бүрэн дунд боловсролын гэрчилгээ/ Бакалаврын зэргээс дээш
- Япон хэлний түвшин (Монгол хүн): Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 түвшинтэй байх, аль эсвэл үүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх.
Жич: J-TEST болон NAT TEST-ийн гэрчилгээтэй байж болно. - Бусад тавигдах шаардлага /Ажлын туршлага,чадвар/
- Төсвийн байгууллагын дүрэм журмыг сайтар ойлгож, ажлын цаг баримталдаг байх, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх, бие сэтгэцийн хувьд эрүүл байх.
- Харилцааны соёл, бичгийн ажил хийх чадвартай байх (албан бичиг боловсруулах, төсвийн тооцоо гаргах), идэвхи санаачлагатай байх.
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх. (Microsoft word, Excel, Powerpoint)
- Орон нутгийн томилолтоор явах
- Япон улсын иргэний хувьд тус төв нь виза сунгуулах ажлыг хариуцахгүй болно.
- Цалин: Мэргэжлийн ур чадвар болон гэрчилгээнд /сертификат/ үндэслэж, Монгол-Япон төвийн цалингийн хүснэгтэнд заасны дагуу тогтооно.Бусад дэмжлэг (Илүү цагийн хөлс, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт)
- Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтын 1-р шат: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсээс компьютерийн хэрэглээний шалгалт авна. Мөн ажилд орох болсон шалтгааныг 1 хуудсанд багтаан япон хэлээр бичүүлж авна.
2-р шалгаруулалт: Ярилцлага - Бүрдүүлэх материал:
- Ажлын анкет
- Ажил байдлын тодорхойлолт (Формат ямар ч байж болно. A4-ийн 1 хуудсан дээр багтаана)
- Ажил горилох өргөдөл (Формат ямар ч байж болно. A4-ийн 1 хуудсан дээр багтаана)
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар (Эх хувийг зургаар баталгаажуулсан байж болно)
- Иргэний үнэмлэхний хуулбар\
- Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадлагаа. /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-өөс авсан байх/
- Материал хүлээн авах хугацаа: 2021 оны 6-р сарын 14-ний (Даваа) өдрөөс 7-р сарын 1-ний (Пүрэв) өрдийн 17:00 цаг хүртэл
- Материал хүлээн авах газар: Монгол Японы төвийн хүлээн авах (цахим шуудангаар хүлээн авахгүй болно)
- Лавлах утас: 75110879 Ерөнхий удирдлагын тасаг (Дотуур дугаар-0)
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв