Хэрвээ та дэлгүүр, үйлчилгээний бизнес эрхэлдэг буюу эхлүүлэх гэж байгаа бол манай сургалтад хамрагдаарай
Сургалт цахимаар зохион байгуулагдах тул хөдөө орон нутгаас ч хамрагдах боломжтой тул та боломжийг бүү алдаарай.
1) Зорилго:
Дэлгүүр, үйлчилгээний байгууллагын тохижилт, бараа өрөлтийн техникийг олон улсын жишигт нийцүүлэх, мөн үйлчилгээний ажилчдыг хэрхэн сургах, үйлчлүүлэгчийг хэрхэн татах зэрэг чадваруудыг заана.
2) Хичээллэх өдөр, цаг:
2021.04.12-16 (Даваа-Баасан), 14:00-17:30
※ Сургалт ZOOM ашиглан цахимаар явагдана.
3) Хамрагдах хүн: Дэлгүүр, үйлчилгээний газрын үйл ажиллагаа эрхлэгч, удирдах албан тушаалтан, менежер, зохион байгуулагч нар
4) Сургалтын төлбөр: 240.000 төгрөг
※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.
5) Хичээл заах багш: Үэхигаши Кожи
“Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хүний нөөцийн төвийн ахлах багш, “Панасоник Филиппин”-д дэд захирал, “Панасоник Тайвань”-д үйл ажиллагаа эрхэлсэн захирал, “Панасоник Америк”-д орлогч захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо “Рело Панасоник” компанийн зөвлөх багшаар ажиллаж байна.
6) Хичээлийн хөтөлбөр:
Өдөр |
Хичээлийн цаг |
Сэдэв |
Хичээлийн агуулга |
Даваа |
1 |
Дэлгүүрийн дизайн |
“Барааны өрөлтийн тухай сурах бичиг”-ийг ашиглан дэлгүүр байгуулахад гол анхаарах зүйлсийн талаар тайлбарлана. |
2 |
Дэлгүүрийн зохион байгуулалт |
Хэрэглэгчийн болон ажилтнуудын хөдөлгөөнийг ойлгосны үндсэн дээр хэрэглэгчийн дэлгүүрт өнгөрүүлэх хугацааг хамгийн урт байхаар дэлгүүрийг зохион байгуулах тухай тайлбарлана. |
|
Мягмар |
1 |
Хэрэглэгчийн менежмент Хүний нөөцийн сургалт |
Хэрэглэгч татахын тулд харилцааны арга хэрэгслүүдээ сайжруулах шаардлагатай “Борлуулалт болон хэрэглэгчтэй харилцах тухай зааварчилгаа”-ыг ашиглан хэрэглэгчтэй харилцах чадвараа дээшлүүлэх тухай болон ажилтнаа сургах тухай суралцана. |
2 |
Хэрэглэгчтэй харилцах, борлуулалт хийх тухай сургалт |
Дэлгэрэнгүй сургалтын гарын авлага |
|
Лхагва |
1 |
Борлуулалт нэмэгдүүлэх стратеги |
Борлуулалт идэвхжүүлэхэд үр дүнтэй аргачлалуудыг тайлбарлана. |
2 |
Борлуулалтыг идэвхжүүлэх・ Борлуулалтыг идэвхжүүлэх жишээ |
Хэрэглэгчийг татахын тулд Direct mail болон тараах хуудас зэргийг хэрхэн бэлдэх талаар суралцана.
|
|
Пүрэв |
1 |
Менежментийн тоон зорилтууд |
Дэлгүүр эрхлэхэд маш ойлгомжтой ахиуц ашгийн тухай (бялууны дэлгүүрийн жишээ) |
2
|
Үйл ажиллагааны |
Тогтвортой хөгжилд чиглэсэн менежментийн чадавхийг дээшлүүлэх |
|
Баасан |
1 |
POP сурталчилгаа |
Дэлгүүр дотор мэдээллээ хэрхэн түгээхээс бусад дэлгүүртэй хийх өрсөлдөөнд ялах эсэх шалтгаална. |
2 |
“Дасгал ажил” POP сурталчилгаа хийцгээе |
Компьютер ашиглан РОР сурталчилгаа боловсруулах |
*POP -Point of Sales гэсэн үгийн товчлол бөгөөд тухайн бараа бүтээгдэхүүний онцлог шинж чанар, үнэ зэрэг гол мэдээллийг илэрхийлсэн хэрэглэгчийн анхаарлыг татах зорилготой сурталчилгаа юм. Ихэвчлэн постер, баннер зэрэг хэлбэртэй байдаг.
7) Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
8) Бүртгэл:
Бүртгэлийн хугацаа: 2021.03.17 (Лхагва) – 04.09 (Баасан)
Та доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf429au0PbWsAwko68xWwHjzMj5wEdIMoVnRizRGuLOO_Nfvg/viewform
10) Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3)
Цахим шуудан: tsolmonbayar@japan-center.mn,
anudari@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business