Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн дараах ажлын байранд дэд мэргэжилтэн шалгаруулж авна.
- Ерөнхий удирдлагын тасагт түр орон тооны дэд мэргэжилтэн – 1 хүн /2022 оны 8-р сар хүртэл/
- Бизнесийн сургалтын тасагт түр орон тооны дэд мэргэжилтэн – 1 хүн /2021 оны 4-р сараас 2023 оны 4-р сар хүртэл/
- Номын сан хамтын ажиллагааны тасагт дэд мэргэжилтэн – 1 хүн
Тавигдах шаардлага:
1. Дээд боловсролтой байх
2. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 болон N2 түвшин, түүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх /Жич: J-TEST, NAT TEST-ийн сертификаттай байж болно./
3. Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
4. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
5. Багаар ажиллах чадвартай байх
6. Харилцааны соёл, ёс зүйтэй байх
7. Цаг баримталдаг байх
8. Түр орон тооны мэргэжилтэн заасан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет
2. Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Ажил байдлын тодорхойлолт
5. Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадалгаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх /
Материал хүлээн авах хугацаа: 2021 оны 3-р сарын 10-ны өдрөөс 3-р сарын 25-ны өдрийн 9:00-18:00 цаг хүртэл
Материал хүлээн авах газар: Монгол-Японы төвийн хүлээн авах
Лавлах утас: 75110879 Ерөнхий удирдлагын тасаг /Дотуур дугаар-0/
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв