Манай төвөөс зохион байгуулагдаж буй бизнесийн үндсэн сургалтад жил бүр олон тооны хүмүүс хамрагдахаар хүсэлтээ ирүүлдэг боловч бүх хүнийг хамруулах боломжгүй байдаг билээ.
Тиймээс та бүхний эрэлт хэрэгцээг харгалзан үндсэн сургалтын “Маркетинг” сэдвийг сонгон суралцаж, бизнесийн үндсэн сургалтад хамрагдаж буй захирлууд болон удирдах түвшиний менежрүүд хамтдаа хичээллэн туршлага хуримтлуулах боломжтой болсон тул бизнес эрхлэгч та бүхэн идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Сургалт хоёр ээлжээр явагдах тул тохиромжтой цагаа сонгоод хамрагдаарай.
※ Сэдэв сонголтоор ээлж тус бүр зөвхөн 3-4 хүн бүртгэхийг анхаарна уу.
Хичээлийн сэдэв : Маркетинг
Багш:Үэхигаши Кожи /цахимаар/,
*Сургалт танхимд мэргэжлийн орчуулагч багштай явагдана.
•“Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан.
• “Панасоник” корпорацид Хүний нөөцийн төвийн ахлах багш
•“Панасоник Филиппин”-д дэд захирал
•“Панасоник Тайвань”-д үйл ажиллагаа эрхэлсэн захирал
•”Панасоник Америк”-д орлогч захирал
• “Рело Панасоник” компанийн зөвлөх багш
Багш: Б.Даваасүрэн
• МУИС Бизнесийн сургуулийн профессор
• Монголын маркетингийн холбооны тэргүүн
Хугацаа:
1-р ээлж : 2020.11.09-11.14 /Даваа-Бямба/, 09:30-13:00 цаг
2-р ээлж:2020.11.17-11.21 /Мягмар-Бямба/, 15:00-19:30 цаг
Хичээлийн агуулга:
• Маркетингийн ерөнхий ойлголт
• Шинжилгээний арга техникт суралцах: 3С шинжилгээ, PEST шинжилгээ, 5F модел шинжилгээ, Value Chain шинжилгээ, SWOT шинжилгээ болон CROSS SWOT шинжилгээ, STP шинжилгээ, Product Cone
• Маркетингийн стратеги: STP, Marketing mix
• Бүтээгдэхүүн төлөвлөлт
Хаана: Монгол-Японы төвийн Их танхим
Сургалтын төлбөр : 240,000 төгрөг
Гэрчилгээ:
Сургалтандаа 70%-иас дээр ирцтэй хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.
Бүртгэл:
Та доорх линк дээр дарж бүртгүүлнэ үү.
Холбоо барих:
Утас: 75110879 (Ext.3)
Цахим шуудан: anudari@japan-center.mn
Цахим хуудас: www.japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/MoJCenter/