1. Хугацаа: 2022 оны 9-р сараас 12-р сар хүртэл
2. Хамрагдах хүмүүс болон зорилго:
- Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд.
"Монголын аж ахуй нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх. Аж ахуй нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай онолын мэдлэг болон ажлын байранд хэрэгжүүлэх арга барилыг олгох."
3. Сургалтын сэдэв:
*Зайлшгүй хүчин зүйлээс шалтгаалж сургалтын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай.
4. Хамрагдах хүмүүс болон зорилго:
- Удирдлагын /CEO/ анги: Монголын аж ахуйн нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх.
5. Сургалтын төлбөр:
- Удирдлагын анги /СЕО/: 1,000,000₮
- Менежерийн анги: 850,000₮
6. Бүртгэл:
6-1. БҮРТГҮҮЛЭХ ХЭЛБЭР:
- Монгол-Японы төв дээр биечлэн ирэх
- Эсвэл цахимаар бүртгүүлэх
6-2. БҮРТГҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС:
- Сургалтын хуваарь, агуулга танд тохирох эсэхийг сайтар нягталсны үндсэн дээр бүртгүүлнэ үү!
- Компанийн менежментийг сайжруулах зорилготой сургалт тул хувиараа бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчид сургалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу!
- Бүртгүүлсэн хүний тоо их байх тохиолдолд бичиг баримт болон ярилцлагыг үндэслэн сонгон шалгаруулалт явагдана.
- Зөвхөн тэнцсэн хүмүүст 2022.09.05-09.07-ны өдрүүдэд бүртгүүлсэн и-мэйл хаягаар болон утсаар хариу мэдэгдэнэ.
6-3. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Монгол-Японы төв дээр ирж бүртгүүлэх бол доорх материалуудыг бүрдүүлж, ярилцлагад орно уу.
- Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс, эсвэл ЭНД дарж татаж авна уу)
- Нэг хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
- Компанийн танилцуулга (монгол, англи эсвэл япон хэлээр байвал сайн)
- Ажлын газрын тодорхойлолт (Заасан хугацаанд сургалтад суухыг зөвшөөрсөн байх)
- Иргэний үнэмлэхний хуулбар
Цахимаар бүртгүүлэх дараалал:
1. Бүртгэлийн форм бөглөх https://bit.ly/3cbYU3i
2. Шаардлагатай материалуудыг файлаар оруулах
3. Ярилцлагын өдөр болон цагийг сонгох
6-4. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:
2022.08.31 (Лхагва) 18:00 цаг хүртэл материалыг хүлээж авна. (Цайны цаг 13:00-14:00)
7. Хариу мэдэгдэх хугацаа:
2022.09.05 (Даваа) ~09.07(Лхагва) зөвхөн тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ.
8. Төлбөр төлөх хугацаа:
2022.09.08(Пүрэв)~09.14(Лхагва)-ний 17:00 цагаас өмнө сургалтын төлбөрийг төлнө.
9. Холбоо барих:
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хариуцсан ажилтан: Б.Анударь, Б.Эрдэнэсайхан, Б.Цацрал
Утас: 7511-0879 (Ext.3)
Цахим шуудан: anudari@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business/