МЭДЭЭЛЭЛ
"5S-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТДАА УРЬЖ БАЙНА.
2020-05-22

Үргүй зардлыг арилгаж ажиллахад таатай, идэвхитэй орчинг бүрдүүлэхийг хүсвэл Монгол-Японы төвийн "5S-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" суурь мэдлэгийн сургалтад хамрагдаарай.

1) Сургалтын танилцуулга:
Япон маягийн менежментийн үндэс, компанийн үйл ажиллагааны алдагдлыг арилгаж, сайжруулалтын үндэс суурийг тавигч 5S-ийн тухай ойлголтыг богино хугацаанд олгох зорилготой.
5S-ийг хэрэгжүүлснээр ажлын байран дээр эмх цэгц тогтож, дутагдалтай тал ил болж, цагийн алдагдал багасч, цаашлаад ажлын бүтээмж дээшилдэг.

2) Хугацаа:
2020.06.18-19 (Пүрэв-Баасан), 10:00-13:10

3) Хамрагдах хүн:
Үйлдвэрлэлийн салбарынхан болоод ажил амьдралдаа эмх цэгцийг тогтоож ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийг хүссэн хэн бүхэн.

4) Хамрагдах хүний тоо: 10 хүн

5) Сургалтын төлбөр: 75,000 төгрөг

6) Хичээл заах багш: Ш.Алтанхуяг
Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш,
"HQT" ХХК-ийн захирал, үндэсний 50 гаруй аж ахуйн нэгжид зөвлөгөө өгч байсан арвин туршлагатай.

7) Сургалтын ерөнхий агуулгa:
- 5S-ийг хэрэгжүүлэх нь /Сэири-Сэитон-Сэисоо-Сэикэцү-Шицүкэ/
/Үргүй зардлыг арилгах, Чанарын удирдлага, 5S/
- PDCA циклийг хэрэгжүүлэх нь/Төлөвлөх-Хэрэгжүүлэх-Шалгах-Сайжруулах/
- 5 удаа яагаад шинжилгээ
- Хоорэнсоо /Мэдээлэх-Холбогдох-Зөвлөлдөх/

8) Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл: Та доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/…/1FAIpQLSdVq_RwmuCulD…/formResponse

10) Холбоо барих:
Утас: 75110879 (Ext.3)
Цахим хаяг: bolortsetseg@japan-center.mn, tsolmonbayar@japan-center.mn
Цахим хуудас: www.japan-center.mn